Сайн байцгаана уу?, намайг Баавгайхүүгийн Бат-Орших гэдэг. Програм хангамжийн инженерээр EYS-Style компанид 2 дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү нийтлэлээрээ өөрийнхөө ажлын нэг өдөрөө та бүхэнд сонирхуулахаар шийдлээ.
Ихэнхдээ би ажил дээрээ код бичих, бичсэн кодныхоо тестийг бичих, бусад хөгжүүлэгчдийнхээ кодыг шалгах, дараагын ажлаа төлөвлөх, ажилтай холбоотой нийтлэл хайж олоод унших гэх зэрэг ажлыг хийдэг. Миний ажлын цаг өглөөний 9 цагаас эхэлдэг бөгөөд ихэвчлэн ажил дээрээ хамгийн багадаа 15 минутын өмнө ирэхийг эрмэлздэг. Ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд и-мэйл болон slack-ийн сувагуудаа шалгаад хариу өгөх шаардлага гарвал хариулчихна энэ хоорондоо аягандаа ч мөн цай юм уу жимсны шүүс хийгээд тавьчихна. Ингээд ажлын цаг эхлэхээр хамгийн түрүүнд бусад хөгжүүлэгчдийнхээ бичсэн кодыг хянаж шалгадаг. Учир нь бусад хөгжүүлэгчидээ хүлээлгэхгүй байх нь багийн бүтээмжид чухал нөлөө үзүүлнэ гэж би боддог.
Үүний дараа тухайн өдөр хийхээр төлөвлөсөн эсвэл өмнөх өдрийнхөө ажлыг скрамм(scrum) эхлэх цаг (12:11PM) хүртэл хийнэ.
Скрамм-аараа ажлын өмнөх өдөр ямар асуудалыг хэрхэн шийдвэрлэсэн, ямар ямар ажил гүйцэтгэсэн мөн өнөөдөр юу хийх, ямар асуудалтай байгаа талаар бусад багийн хөгжүүлэгчидтэйгээ ярилцдаг. Дараа нь өдрийн хоолны цаг ихэвчлэн оффисоосоо холгүй ресторант багийнхаа хүмүүстэй орж хоол иднэ. Тэгээд ажил дээрээ орж ирээд хөгжүүлэлтийн ажлаа орой 18 цаг хүртэл хийнэ дээ.
За ингээд энэ удаагийн нийтлэлээ өндөрлүүлъе. Дараа дахин сонирхолтой, өөрийн туршлагаасаа хуваалцсан бусдад мэдлэг нэмэртэй гоё нийтлэл оруулж байна аа.
Хүндэтгэсэн,
Б. Бат-Орших